Төлөвлөгөө
Нэгж хичээлийн төлөвлөгөө
Бүлэг сэдэв: Мэдээллийн систем
Хамрах хүрээ: 11-р ангид
Бүлэг сэдвийн зорилго: Мэдээлэл харилцаа холбооны технологийн хөгжил болон ойлголтоо хөгжүүлэх арга замыг олох багц мэдээллийн загвар мэдэх.
Бүлэг сэдвийн зорилт:
- МХХТ-ийн хэрэглээ хөгжлийн чиг хандлага, амьдралд гүйцэтгэх олон талт үүргийг таниулах, МХХТ-ийг соёл болон зөв хэрэглэж сурах
- МХХТ-ийн хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөлөл, хөгжлийн төлөөх болон ногоон
- МХХТ-ийн талаарх үндсэн ойлголтыг өгөх.
- Байгууллага, түүний үйл ажиллагаа дахь МХХТ-ийн хэрэглээ, мэдээллийн системийн ашиглалтын талаар суурь ойлголтыг өгөх
- Мэдээллийн системийг хөгжүүлэх арга зам, үе шатуудын талаарх мэдлэгт тулгуурлан мэдээллийн системийг хөгжүүлэх арга зам, үе шатыг тодорхойлох, тайлбарлах чадварыг олгох
- Мэдээллийн системд ашиглах мэдээллийг тодорхойлох, боловсруулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадварыг олгох.
Бүлгийн хэрэглэгдэхүүн: Сурах бичиг, слайд, компьютер,
Бүлэг сэдвийн цагийн үлгэрчилсэн хуваарилт
№
|
Ээлжит хичээлийн сэдэв
|
Цаг
|
Зорилт
|
Агуулга
|
1
|
Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил
|
1
|
МХХТ-ийн хэрэглээ, хөгжлийн чиг хандлага, амьдралд гүйцэтгэх үүрэг, МХХТ-ийн хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг тайлбарлах, дүгнэлт өгөх
|
Технологийн хөгжил нь орчин үеийн хүний хэрэгцээ шаардлага амьдралын хэв маягийг даган өөрчлөгдөн хувьсан өөрчилнө.
|
2
|
Мэдээллийн системийн ойлголт
|
1
|
- Байгууллага дахь МХХТ-ийн хэрэглээ, мэдээллийн системийн ашиглалтын талаар тайлбарлах;
- Өгөгдсөн байгууллага (салбар)-ын МХХТ-ийн хэрэглээг шинжлэн судлах, өөрийн дүгнэлтийг гаргах;
- Сургууль, банк, эмнэлэг зэрэг тодорхой мэдээллийн системийг судалж, түүний зорилго, хэрэглээ, хөгжүүлэх шаардлага, бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхойлж, тайлбарлах
|
Мэдээлийн систем гэдэг нь технологи, хүн, харилцаа холбоо болон мэдээллийг цуглуурах, дамжуулах, хадгалах, сэргээх, дүрслэх үйл ажиллагаа буюу процессоруудын нэгдэлийг ойлголт авах.
|
3
|
Байгууллага дахь МХХТ-ийн хэрэглээ
|
1
|
- Жижиг хэмжээний мэдээллийн системийг хөгжүүлэх арга зам, үе шатыг тодорхойлох, тайлбарлах;
|
Байгууллага МХХТ-ийг ашигласнаар үйл ажиллагаанд нь өгөгдөл мэдээлэл, техник тоног төхөөрөмж боловсон хүчин бусад нөөцүүдийг оновчтой зөв хуваарилах тэдгээрийг үр ашигтай болох тухай.
|
4
|
Мэдээллийн системийг хөгжүүлэх
|
1
|
- Сургалттай холбоотой асуудлыг системтэй, цогцоор шийдвэрлэх арга барилыг эзэмшүүлэх.
|
Байгууллагын хэрэгцээ шаардлага нөхцөл байдал тохируулан үйл ажиллагаандаа нийлээд хэдэн мэдээллийн систем ашиглан хөгжүүлэх зорилготой.
|
5
|
Мэдээллийн систем ба багц мэдээлэл
|
1
|
- Мэдээллийн системд ашиглах мэдээллийг тодорхойлох; - Мэдээллийн системээр боловсруулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийх
|
Төрөл бүрийн эх үүсвэрээс зорилготойгоор нэгтгэн цуглуулж, хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн тодорхой дүрэм, аргачлалаар нэг болон түүнээс дээш тооны технологи ашиглан боловсруулсан, төрөл бүрийн хэлбэрээр илэрхийлсэн, тодорхой объект, юмс үзэгдэл, үйл явдлын талаарх өөр хоорондоо харилцан уялдаа бүхий мэдээллийн иж бүрдлийг багц мэдээлэл гэнэ.
|
Ухагдахуун Нэр томьёо
- Дараах үндсэн ухагдахуунууд байна. Үүнд:
- Мэдээллийн систем;
- Мэдээллийн системийг хөгжүүлэх арга зам;
- Системийг хөгжүүлэх амьдралын цикл;
- Системийн шинжилгээ;
- Системийн зохиомж;
- Программын кодчилол;
- Системийн туршилт;
- Системийн суурилуулалт, хэрэгжүүлэл.
Мэдээллийн систем (Information System). Тодорхой салбар, байгууллагын үйл ажиллагааг дэмжих, түүний хэвийн бөгөөд найдвартай үйл ажиллагааг хангах, бүтээмжийг дээшлүүлэх, боловсронгуй болгох, шийдвэр гаргалтыг оновчтой болгох, нөөцийг үр ашигтай хуваарилах зорилготой. Хүрээлэн байгаа орчноос хэрэгцээт өгөгдөл мэдээллийг хүлээн авч боловсруулаад тодорхой гаралт буюу үр дүн болох мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр гаргадаг, төлөв байдлаа илэрхийлдэг, өөрийн бүтэцтэй, тодорхой үүрэг гүйцэтгэдэг системийг мэдээллийн систем гэнэ.
Системийг хөгжүүлэх амьдралын цикл (System Development Life Cycle). Мэдээллийн системийг тодорхой үе шаттайгаар хөгжүүлэх үйл ажиллагаа. Системийг хөгжүүлэх амьдралын уламжлалт цикл нь системийн шинжилгээ, зохиомж, программын зохиомж ба кодчилол, системийн туршилт (тестчилэл), суурилуулалт ба хэрэгжүүлэлт гэсэн 5 үе шатаас бүрдэнэ
Агуулагын ташаа ойлголт, анхаарах асуудал тэдгээрээс сэргийлэх арга зүй
Ташаа ойлголт, анхаарах асуудал
|
Шалтгаан
|
Сэргийлэх арга зам
|
Мэдээллийн систем бол мэргэжлийн хүмүүсийн хийдэг “том ажил”, бидний өдөр тутмын амьдралаас хол асуудал.
|
Хичээлийн зорилго, сурагчдын эзэмших мэдлэг, ур чадварыг буруу, дутуу тайлбарлах; агуулгыг хэт гүнзгийрүүлэн заах
|
Нийгмийн бүх төрлийн үйлчилгээ, байгууллагын үйл ажиллагаанд мэдээллийн системийг ямар нэг байдлаар ашигладаг тул сурагчид үйлчилгээ авах, цаашид сурч, ажиллахад мэдээллийн системийн наад захын боломж, үйл ажиллагааг мэддэг байх нь чухал. Иймээс багш онолын мэдлэгийг сурагчдад ойр практик хэрэглээний жишээн дээр өгөхөд анхаарах нь зүйтэй
|
Багшийн зүгээс “Мэдээллийн системийг хөгжүүлэх” асуудлыг сурагчид хэзээ ч хөгжүүлж чадахгүй гэж үзэх, харин сурагчдын зүгээс бидэнд практик ач холбогдол багатай агуулга хэмээн үзэх.
|
Хичээлийн зорилго, сурагчдын эзэмших мэдлэг, ур чадварыг буруу, дутуу тайлбарлах
|
Сурагчид мэдээллийн системийг хэзээ ч хөгжүүлэхгүй, тэдний өдөр тутмын амьдралд шууд хэрэглэгдэхгүй үнэн. Нийгмийн бүхий л үйлчилгээ, тэдгээрийн төвлөрсөн мэдээлэлтэй ажилладаг гол хэрэгсэл бол мэдээллийн систем. Харин жижиг хэмжээний мэдээллийн системийг хөгжүүлэх жишээн дээр тулгуурлан сурагчдад ахуйн ба сургалтын үйл ажиллагаанд тулгарсан асуудлыг системтэй, цогцоор шийдвэрлэх, боломжит арга замуудыг тодорхойлон, тэдгээрээс хамгийн оновчтойг сонгох, багаар ажиллах ур чадварыг олгоход чиглэж буй талаас хичээлийн агуулгыг хүргэхэд анхаарах нь зүйтэй.
|
Системийн хөгжүүлэлтийн үг хэллэг, нэр томьёог хольж хэрэглэх
|
Багш сурах бичигт буй үгнүүдээс өөр үг ашиглах
|
Энэхүү бүлэг сэдвийн агуулгын хүрээнд ихээр ашиглаж буй зарим үгийг гадаад нэр болон өөр өөр орчуулгаар түгээмэл хэрэглэдэг.
|
Агуулгын залгамж холбоо
Энэхүү сэдвийн агуулгын хувьд МХХТ-ийн хөгжил, мэдээллийн системийн хөгжүүлэлт мэдэээллийн систем дэх багц мэдээллийн загвар гэсэн үндсэн гурван дэд хэсгээс бүрдэнэ. Эзэмших мэдлэг, ур чадварыг анги бүлгээр нь хариулсан.
10 дугаар анги
|
11 дүгээр анги
| ||
Мэдлэг
|
Харилцаа холбооны технологи, түүний хөгжил, нийгмийн сүлжээ
|
МХХТ-ийн хөгжил, МХХТ ба тогтвортой хөгжил, ногоон МХХТ, МХХТ хөгжилд гүйцэтгэх үүрэг
| |
Мэдээллийн систем, бүтэц ба бүрэлдэхүүн хэсгүүд (программ хангамж, техник хангамж, мэдээллийн сан, хүний нөөц, харилцаа холбоо, дүрэм журам, бодлого зохицуулалт), үйл ажиллагаа хэрэглээ, мэдээллийн системийн төрлүүд (бүртгэл боловсруулалтын систем, удирдлагын мэдээллийн систем, ажлын байрны автоматжуулалтын систем, мэдлэг бүтээх систем, шийдвэр гаргалтыг дэмжих систем, гүйцэтгэлийг дэмжих систем, эксперт систем)
|
Байгууллагын мэдээллийн систем, мэдээллийн системийг хөгжүүлэх арга замууд, системийг хөгжүүлэх амьдралын цикл (системийн шинжилгээ, зохиомж, программын кодчилол, системийн туршилт, суурилуулалт, хэрэгжүүлэлт)
| ||
Багц мэдээлэл, зорилго, агуулга, төрөл, багц мэдээллийн боловсруулалт
|
Мэдээллийн систем ба багц мэдээлэл, багц мэдээллийг боловсруулах ба хадгалах, мэдээллийн систем дэх багц мэдээллийн загвар
| ||
Чадвар
|
1. Харилцаа холбооны технологи, түүний хөгжил, нийгмийн сүлжээний ашиглалтад дүн шинжилгээ хийх, үнэлэлт өгөх; 2. Харилцаа холбооны технологи, нийгмийн сүлжээг ахуйн ба суралцах, танин мэдэхүйн үйл ажиллагаандаа зөв зохистой ашиглах;
3. Асуудалд шаардлагатай багц мэдээллийг зорилго, хэрэгцээндээ нийцүүлэн агуулга, бүтцийг нь тодорхойлох;
4. Мэдээллийн систем, түүний бүтэц ба бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхойлох
|
1. МХХТ-ийн хэрэглээ, хөгжлийн чиг хандлага, амьдралд гүйцэтгэх үүрэг, МХХТ-ийн хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг тайлбарлах, дүгнэлт өгөх;
2. Зөөврийн компьютер, олон үйлдэлт төхөөрөмжүүд, гар утасны боломжийг интернэттэй хослуулан ашиглах;
3. Байгууллага, нийтийн үйлчилгээний салбарт ашиглаж буй мэдээллийн систем нь хүний үйл ажиллагааг хэрхэн хөнгөвчилдөг, үйлчилгээний чанарт хэрхэн нөлөөлдгийг ойлгож мэдэх, тайлбарлах;
4. Сургууль, банк, эмнэлэг зэрэг тодорхой мэдээллийн системийг судалж, түүний зорилго, хэрэглээ, хөгжүүлэх шаардлага, бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхойлж, тайлбарлах;
5. Мэдээллийн системийг хөгжүүлэх арга зам, үе шатыг тодорхойлох, тайлбарлах;
6. Мэдээллийн системд ашиглах мэдээллийг тодорхойлох, мэдээллийн системээр боловсруулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийх.
|
Бүлгийн түлхүүр санаа
№
|
Сэдэв
|
Түлхүүр санаа
|
1
|
Мэдээлэл харилцаа холбооны технологийн хөгжил
|
МХХТ-ийн хурдацтай хөгжил олон сөрөг асуудлыг бий болгож байна. Иймээс МХХТ-ийг тогтвортой хөгжилтэй холбон үзэж, зөвхөн МХХТ-ийн хөгжил, шинэ технологиудыг бий болгох талаар биш, түүнийг хүний төлөө, нийгмийн хөгжлийн төлөө хэрхэн ашиглах, бидний хүрээлэн буй байгаль орчинд ээлтэй технологийг хөгжүүлэх болсон тухай судална. Хөгжлийн төлөөх МХХТ, ногоон МХХТ, байгаль орчны төлөөх МХХТ асуудалд ихээхэн анхаарал хандуулж байна.
|
2
|
Байгууллагын мэдээллийн систем, мэдээллийн системтэй болох аргууд
|
Байгууллагын МХХТ-ийн үндсэн хэрэглээнд харилцаа холбоо (суурин болон үүрэн холбоо, дотоод ба интернэт сүлжээ), өргөн хэрэглээний программ хангамжууд (баримт бичиг болон хүснэгтэн мэдээлэл боловсруулах гэх мэт), мэдээллийн систем орно. Байгууллага МХХТ-ийг ашигласнаар үйл ажиллагаандаа өгөгдөл мэдээлэл, техник тоног төхөөрөмж, боловсон хүчин болон бусад нөөцүүдийг оновчтой, зөв хуваарилах замаар тэдгээрийг үр ашигтай бөгөөд бүрэн ашиглах боломжийг бүрдүүлнэ. Байгууллага өөрийн хэрэгцээ шаардлага, нөхцөл байдалд тохируулан үйл ажиллагаандаа нэг буюу хэд хэдэн мэдээллийн системийг ашиглаж болно. Мэдээллийн систем нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг оновчтой бөгөөд үр дүнтэй удирдах, удирдлагын бүх түвшинд шийдвэр гаргахад шаардагдах тайлан мэдээг төрөл бүрийн хэлбэрээр, төрөл бүрийн давтамжтайгаар боловсруулан гаргах замаар байгууллагын удирдлагын үйл ажиллагааг дэмжинэ. Ямар байгууллагад ямар зорилгоор ашиглахаас үл хамааран мэдээллийн систем нь үр ашигтай, бүтээмжтэй, найдвартай байж, аюулгүй байдал нь бүрэн хангагдсан, холбогдох хууль эрх зүйн орчинтой бүрэн зохицсон байх нийтлэг шинж чанартай байна.
|
3
|
Мэдээллийн системийг хөгжүүлэх амьдралын цикл
|
Мэдээллийн системийг урьдчилан төлөвлөж, шинжилгээ хийлгүйгээр хөгжүүлж, улмаар практикт шууд нэвтрүүлэх нь түүний найдвартай ажиллагааг бүрэн хангаж чаддаггүй, цаашилбал тухайн байгууллагын үйл ажиллагааг зогсоох эрсдэлд хүргэх нь бий. Аливаа мэдээллийн системийг хөгжүүлэхдээ хэрэглэгч буюу захиалагчийн зүгээс тавьсан хэрэгцээ шаардлагуудыг бүрэн хангаж, холбогдох үйл ажиллагаатай бүрэн нийцэж, түүнийг дэмжихэд чиглэсэн байх шаардлагатай. Мэдээллийн системийн зорилго, төрөл, хэмжээ, онцлогоос үл хамааран түүнийг тодорхой үе шаттайгаар хөгжүүлдэг бөгөөд энэхүү үйл ажиллагааг “системийг хөгжүүлэх амьдралын цикл” гэж нэрлэдэг. Системийг хөгжүүлэх амьдралын уламжлалт цикл нь шинжилгээ, зохиомж, программын зохиомж ба кодчилол, системийн туршилт, суурилуулалт ба хэрэгжүүлэлт гэсэн үндсэн 5 үе шатнаас бүрддэг. Системийн шинжилгээ гэдэг нь тавьсан зорилгын дагуу тодорхой салбар, байгууллагын үйл ажиллагааг судалсны үндсэн дээр үйл ажиллагааны болон техникийн хэрэгцээ шаардлагууд, тэдгээрийг хангах шинэ систем, түүний бүрэлдэхүүн хэсгүүд (дэд систем), уг системийг хөгжүүлэх төлөвлөгөө, шаардагдах нөөцүүдийг тодорхойлох цогц үйл ажиллагаа юм.
|
4
|
Мэдээллийн систем ба багц мэдээлэл
|
Мэдээллийн систем нь мэдээллийг зорилготойгоор, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тодорхой дүрэм, аргачлалаар боловсруулж, төрөл бүрийн хэлбэрээр гаргадаг. Мэдээллийн системд оруулсан, боловсруулж байгаа, боловсруулсан мэдээлэл нь тодорхой хүн, эд юмс, бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагаатай холбоотой учраас багц мэдээлэл байна. Мэдээллийн системээр үүсгэгдсэн, хэрэглэгч ашиглахад бэлэн мэдээлэл нь багц мэдээлэл байх буюу багц мэдээллийн тодорхой хэсэг байна. Нэг мэдээллийн систем олон тооны багц мэдээлэлтэй ажилладаг байж болох ба энэ тохиолдолд багц мэдээлэл өөр хоорондоо ямар нэгэн байдлаар уялдаа холбоотой байдаг.
|
Comments
Post a Comment