Мэдээлэл
Мэдээлэл
Мэдээлэл гэдэг үгийг тайлбар толиос харвал "ямар нэгэн юмны тухай мэдээ" гэж бичсэн байна. Мэдээг илгээж байгаа талыг илгээгч хүлээн авч байгаа талыг хүлээн авагч гэдэг.
Мэдээлэл ба шуугиан
Мэдээ нь хүлээн авагчид ач холбогдолтой байвал мэдээлэл болох хамааралгүй эсвэл ач холбогдолгүй зүйл байвал тэр нь мэдээлэл биш зүгээр л шуугиан болно.
Өгөгдөл - Мэдээлэл - Мэдлэг
Өгөгдөл нь үсэг, тоо, тэмдэгтүүдийн цуглуулга бөгөөд тэдгээрийг тодорхой зорилгоор бүлэглэснийг мэдээлэл, мэдээллээс цааш хэрэгтэйгээ шүүж ерөнхийлсөн хэсгийг мэдлэг гэж тодорхойлдог.
Мэдлэг
Ерөнхийдөө зохион байгуулалтад орсон мэдээллийг бүхэлд нь мэдлэг гэнэ. Тухайн салбартай холбоотой үндсэн ойлголт, мэргэжлийн хүний туршлага зэрэг нь мэдлэгт хамаарна.
Comments
Post a Comment